Monday, November 29, 2010

2006-2009 оны төгсөгчид сургууль дээрээ зочиллоо.


Сэтгэлд дулаахан он жилүүд

Миний бие ажил амьдралын минь салшгүй хэсэг болсон энэхүү сургуультайгаа холбогдоод 14 дэх хичээлийн жилдээ ажиллаж байна. Тэртээ 1998 оны намар 8-р сард Сэрүүлэг ДС багш авна гэсэн зарын дагуу  шалгуулаад тэнцэж, сургуулийнхаа үндсэн багшаар ажиллах болсон үе минь тодхон байна.  Тэр үед би бас ч үгүй багшлаад нэг жилийг ардаа орхисон байсан тул өөртөө нилээд итгэлтэй байсан санагдана. Харин хамгийн эхний жил хамгийн анхны хичээл минь одоо бодохоос ч нүүр халуу оргимоор байна шүү.

Tuesday, November 23, 2010

Сэтгэлд хоногшсон он жилүүд

Боловсролын менежер, арга зүйч бэлтгэх 1 жилийн сургалт ТЗУХИ-д 1997 онд нээгдэж, /одоогийн Удирдлагын академи / анхны элсэгчдийн нэг болж орж байсан үед бидний хэдэн нөхөд Ж.Батсүх/ Сэрүүлэг дээд сургуулийн Ерөнхий захирал/ М.Жаргалсүрэн / Орой, эчнээ сургалт хариуцсан захирал/ болон миний бие Сэрүүлэг дээд сургуулийн захирлын өрөөнд / Сэрүүлэг дээд сургуулийн хуучин байранд/ гэрийн даалгавраа хийх гэж хамтран хэлэлцэж, юу сурсанаа багаараа хамгаалж явсан үе тодхон санагдаж байна.

Эргэн дурсах алтан үе – Сэрүүлэг минь


Хүмүүс бие биеэ олж, нөхөрлөн хамтран хөгжил өөд тэмүүлдэг амьдралын жам, бурханы заасан гэрэлт зам манайг энэ сургуультай ажил, амьдралаа холбох боломжийг өгсөн гэж бодож, тэр боломжийг биелэл болоход тусалсан сургуулийн захирал Ж.Батсүхдээ талархаж явдаг даа. 

Saturday, November 20, 2010

20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “ Шилдэг оюутан, ангийн дарга” нарын уулзалт болж өнгөрлөө.

Сэрүүлэг дээд сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд үе  үеийн шилдэг оюутан, ангийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар төгсөгчдийн холбоо байгуулах санал дэвшигдлээ. Нийт төгсөгчдөдөө анги хамт олонтойгоо уулзах уулзалтандаа хүрэлцэн ирэхийг урьж байна.