Monday, November 29, 2010
Сэтгэлд дулаахан он жилүүд
Миний бие ажил амьдралын минь салшгүй хэсэг болсон энэхүү сургуультайгаа холбогдоод 14 дэх хичээлийн жилдээ ажиллаж байна. Тэртээ 1998 оны намар 8-р сард Сэрүүлэг ДС багш авна гэсэн зарын дагуу шалгуулаад тэнцэж, сургуулийнхаа үндсэн багшаар ажиллах болсон үе минь тодхон байна. Тэр үед би бас ч үгүй багшлаад нэг жилийг ардаа орхисон байсан тул өөртөө нилээд итгэлтэй байсан санагдана. Харин хамгийн эхний жил хамгийн анхны хичээл минь одоо бодохоос ч нүүр халуу оргимоор байна шүү.
Tuesday, November 23, 2010
Сэтгэлд хоногшсон он жилүүд
Боловсролын менежер, арга зүйч бэлтгэх 1 жилийн сургалт ТЗУХИ-д 1997 онд нээгдэж, /одоогийн Удирдлагын академи / анхны элсэгчдийн нэг болж орж байсан үед бидний хэдэн нөхөд Ж.Батсүх/ Сэрүүлэг дээд сургуулийн Ерөнхий захирал/ М.Жаргалсүрэн / Орой, эчнээ сургалт хариуцсан захирал/ болон миний бие Сэрүүлэг дээд сургуулийн захирлын өрөөнд / Сэрүүлэг дээд сургуулийн хуучин байранд/ гэрийн даалгавраа хийх гэж хамтран хэлэлцэж, юу сурсанаа багаараа хамгаалж явсан үе тодхон санагдаж байна.
Эргэн дурсах алтан үе – Сэрүүлэг минь
Хүмүүс бие биеэ олж, нөхөрлөн хамтран хөгжил өөд тэмүүлдэг амьдралын жам, бурханы заасан гэрэлт зам манайг энэ сургуультай ажил, амьдралаа холбох боломжийг өгсөн гэж бодож, тэр боломжийг биелэл болоход тусалсан сургуулийн захирал Ж.Батсүхдээ талархаж явдаг даа.
Saturday, November 20, 2010
20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “ Шилдэг оюутан, ангийн дарга” нарын уулзалт болж өнгөрлөө.
Сэрүүлэг дээд сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд үе үеийн шилдэг оюутан, ангийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар төгсөгчдийн холбоо байгуулах санал дэвшигдлээ. Нийт төгсөгчдөдөө анги хамт олонтойгоо уулзах уулзалтандаа хүрэлцэн ирэхийг урьж байна.
Friday, November 19, 2010
Thursday, November 18, 2010
Урилга
Сэрүүлэг дээд сургуулийн нийт төгсөгчдөдөө 20 жилийн ойн баярын мэнд хүргэж, төрлөх сургууль дээрээ хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уулзалт дараах өдрүүдэд болно.
1994-2000 оны төгсөгчид 11 сарын 20-ны өдөр 12,00 цагт
2001-2005 оны төгсөгчид 11 сарын 21-ны өдөр 12,00 цагт
2006-2008 оны төгсөгчид 11 сарын 27-ны өдөр 12,00 цагт
2009-2010 оны төгсөгчид 11 сарын 28-ны өдөр 12,00 цагт
Зохион байгуулах комисс
Утас: 365064, 367145
2010 оны 11 сар
Subscribe to:
Posts (Atom)